Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кюүшюү башёг комүсүби Такакэйшёо тэргүүлж байна

Манай бөхчүүдээс Миторюү Т.Төрболд долоон даваа, гурван унаатай болж, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Мөн Азүмарюү С.Тодбилэг, Дайшёохо Р.Шижирбаяр нар тав, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар гурав даваатай башёг үргэлжлүүлж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кюүшюү башёг комүсүби Такакэйшёо тэргүүлж байна
Кюүшюү башёг комүсүби Такакэйшёо тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Дээд зиндаанд аваргууд бүгд өнжсөн энэ үед комүсүби Такакэйшёо есөн даваа, нэг унаатай тэргүүлж байгаа. Түүний араас найман даваатай дөрвөн бөх бөгөөд манай бөхчүүд багтаагүй байна.

Тэгвэл энэ удаа жюүрёод Монголчууд хэрхэн барилдаж байгаа мэдээллийг хүргэе. Жюүрёод сайн барилдсан бөхчүүд дээд зиндаанд дэвшин барилдана.

Жюүрёод 10 өдрийн дараах байдлаар найман даваатай Терүцоюёши, Энхо нар тэргүүлж байна.

Манай бөхчүүдээс Миторюү Т.Төрболд долоон даваа, гурван унаатай болж, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Мөн Азүмарюү С.Тодбилэг, Дайшёохо Р.Шижирбаяр нар тав, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар гурав даваатай башёг үргэлжлүүлж байна.

Кюүшюү башёгийн түрүү бөхчүүд ирэх ням гарагт тодорно.

Хуваалцах