Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Адриано тав гоолдож Месситэй тэнцэв

Аваргуудын лигийн Н хэсгийг тэргүүлж байгаа Португалын “Порту” клуб талбай дээрээ Испанийн “Атлетик” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Адриано тав гоолдож Месситэй тэнцэв
Л.Адриано тав гоолдож Месситэй тэнцэв. Зураг: МҮОНРТ

Аваргуудын лигийн Н хэсгийг тэргүүлж байгаа Португалын “Порту” клуб талбай дээрээ Испанийн “Атлетик” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа.
Тоглолтын 45 дахь минутад Эррера гоолдож давуу байдалтай болсон ч 58 дахь минутад зочдоос Фернандес гоолдож, хариуг нь барьсан. Гэвч 75 дахь минутад Куарежма нэгийг нэмснээр “Порту” хожиж, хэсгээ тэргүүлж байна.

Нөгөө талд “БАТЭ” клуб талбай дээрээ “Шахтёр”-ыг хүлээж авсан ч 0:7-оор хожигджээ.
Тоглолтын 11 дэх минутад Алекс Тейшейра гоолдож, тооны харьцааг нээсэн. Мөн 35 дахь минутад Дуглас Костан нэг гоол оруулсан. Харин Луис Адриано 28, 37, 40, 44, 82 дахь минутад таван гоол оруулж, Мессигийн рекордыг давтлаа.

Хуваалцах