Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Алтанцэцэг ДАШТ-ий мөнгөн медальтан боллоо

Тэгвэл алтан медалийн төлөөх финалын тулаан болоход хамгийн түрүүнд 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг рингэнд гарсан. Түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн Ниту Гангас.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Алтанцэцэг ДАШТ-ий мөнгөн медальтан боллоо
Л.Алтанцэцэг ДАШТ-ий мөнгөн медальтан боллоо. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж, өчигдөр өндөрлөлөө.

Манай улсаас найман тамирчин оролцож, 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл алтан медалийн төлөөх финалын тулаан болоход хамгийн түрүүнд 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг рингэнд гарсан. Түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн Ниту Гангас.

Тэрбээр 22 настай залуу тамирчин ч 2017, 2018 оны залуучуудын дэлхийн хошой аварга, 2022 оны Commonwealth Games наадмын аварга. Гангас ДАШТ-ий хагас шигшээд 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2022 оны Азийн аварга, 2014 оны өсвөрийн олимпын хүрэл медальт, Казахстаны Алуа Балкибековаг ялж финалд шалгарсан.

Хоёр тамирчны тулаан шүүгчдийн санал нэг өгсөн онoогоор Ниту Гангас ялж, энэ ДАШТ-ий анхны алтан медалийг зүүлээ.

Л.Алтанцэцэг ялагдсан ч эмэгтэй боксын Монголын анхны дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин болж, нэрээ түүхэнд мөнхөллөө.

Хуваалцах