Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Алтанцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө

Ингэснээр тэрбээр дэлхийн рингнээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй боксчин болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Алтанцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө
Л.Алтанцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа хүртлээ.

48 кг-д зодоглосон ОУХМ Л.Алтанцэцэг Узбекистаны Ф.Фозиловаг 5:0 оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Ингэснээр тэрбээр дэлхийн рингнээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй боксчин болж байна.

Л.Алтанцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө Мароккогийн боксчин, Африк тивийн аварга Ясмин Моутактитай нударга зөрүүлнэ.

Хуваалцах