Л.Болд Сербийн ерөнхий сайдтай уулзлаа
Гадаад хэргийн сайд Л.Болд Сербийн ерөнхий сайдтай уулзлаа
Мэдээллийн алба

Өнгөрсөн Баасан гарагт Сербийн ерөнхий сайд Ивица Дачич, Монгол улсын гадаад хэргийн сайд Л.Болд нар уулзлаа. Уулзалтын үеэр Серби улс манай улстай эдийн засгийн болоод улс төрийн харилцаагаа илүү эрчимжүүлэхийг хүссэн юм. Түүнчлэн Серби улс манай улстай цаашид барилга, дэд бүтцийн салбарт хамтарч ажиллахыг Сербийн ерөнхий сайд тэмдэглэсэн бол, Монгол улсын гадаад хэргийн сайд Л.Болд “Манай улс Серби улстай соёл урлаг, боловсролын салбар, технологийн салбарын хөгжил зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэдгээ илэрхийллээ.


















