Л.Энх-Амгалан: Иргэдийн 70 хувь нь ямар нэг байдлаар улсаас халамж авч байна
Мөн 10 хүний тав нь төрийн албан хаагч болжээ. Уг нь хувийн хэвшил хамгийн том ажил олгогч байх ёстой.
Мэдээллийн алба

Иргэдийн 70 хувь нь ямар нэг байдлаар улсаас халамж авч байна. Мөн 10 хүний тав нь төрийн албан хаагч болжээ. Уг нь хувийн хэвшил хамгийн том ажил олгогч байх ёстой. Гэтэл төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд ийм том ажил олгогч болсон нь буруу тогтолцоо гэдгийг судлаачид хэлж байна. Иймээс энэ алдаа дутагдлыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн гадна орхиж болохгүй гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцоллоо.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төрийн зардал 30 хувь байвал хэвийн гэж үздэг. Харин 40 хувь давбал үрэлгэн төрийн ангилалд багтдаг. Бидний хувьд энэ хэмжээнд хүрснийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санууллаа.


















