Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Энхрийлэн алтан медалийн төлөө Японы бөхтэй барилдана

Тэрбээр хагас шигшээд 2015 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Хорватын Тихея Тополовцтой барилдаж нэмэлт цагт торгуулиар ялсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Энхрийлэн алтан медалийн төлөө Японы бөхтэй барилдана
Л.Энхрийлэн алтан медалийн төлөө Японы бөхтэй барилдана. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -57кг-д зодоглосон ОУХМ Л.Энхрийлэн шигшээд шалгарлаа.

Тэрбээр хагас шигшээд 2015 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Хорватын Тихея Тополовцтой барилдаж нэмэлт цагт торгуулиар ялсан юм.

Алтан медалийн төлөө 2015 оны залуучуудын дэлхийн аварга Японы Харүка Фүнаковатай барилдана.

Хуваалцах