Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Энхрийлэнд хүрэл медалийг нь нөхөн олголоо

Тус тэмцээний зооны аваргын төлөө Японы тамирчин Тамаоки Момо, Францын бөх Priscilla Gneto нар барилдаж байх явцад Gneto-гийн гар утас дэвжээнд унаснаар Hansoku Make-р дэвжээнээс хөөгдсөн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Энхрийлэнд хүрэл медалийг нь нөхөн олголоо
Л.Энхрийлэнд хүрэл медалийг нь нөхөн олголоо. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн “Paris Grand Slam-2022” тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Энхрийлэнд Олон улсын жүдо бөхийн холбооноос хүрэл медалийг нь нөхөн олголоо.

Тус тэмцээний зооны аваргын төлөө Японы тамирчин Тамаоки Момо, Францын бөх Priscilla Gneto нар барилдаж байх явцад Gneto-гийн гар утас дэвжээнд унаснаар Hansoku Make-р дэвжээнээс хөөгдсөн юм.

Ийнхүү дүрмийн дагуу Hansoku Make-р хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй. Гэтэл хүрэл медалийн төлөө Л.Энхрийлэнтэй дэвжээнд гарч нэмэлт цагт ялснаар хүрэл медаль хүртээд байсан юм. Гэхдээ IJF алдаагаа залруулж Л.Энхрийлэнд хүрэл медалийг ийнхүү нөхөн олголоо.

Хуваалцах