Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ
Тэрбээр зооны аваргын төлөө Гүржийн бөх Варлам Липартелианитай барилдан цагийн төгсгөлд вазари үнэлгээ алдан ялагдсан.
Мэдээллийн алба

“Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд өрсөлдсөн ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр зооны аваргын төлөө Гүржийн бөх Варлам Липартелианитай барилдан цагийн төгсгөлд вазари үнэлгээ алдан ялагдсан.
Харин хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Аарон Вольфтой хүч үзэн ялалт байгуулж, ДАШТ-ий хүрэл медалийг анх удаа зүүлээ.


















