Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Отгонбаатар шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ

Тэрбээр "В" хэсгийн аваргын төлөө Португалын Хорхе Фонсекаг сугдаж тонгорон цэвэр ялж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Отгонбаатар шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ
Л.Отгонбаатар шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ. Зураг: МҮОНРТ

"Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдөр Монголын баг тамирчдаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ.

Тэрбээр "В" хэсгийн аваргын төлөө Португалын Хорхе Фонсекаг сугдаж тонгорон цэвэр ялж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө өрсөлдөнө.

Түүнтэй хагас шигшээд олимпийн мөнгө, дэлхийн хошой мөнгөн медальт Гүржийн Варлам Лепартелиани хүч үзнэ.

Хуваалцах