Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтооно

хуралдааны дундуур Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтооно
Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтооно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлж, үргэлжлүүлэн хуралдаж байна. Тус хуралдааны дундуур Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан. "Эрдэнэт" үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг. Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон гэж үзэн Засгийн газраас АТГ, ШЕЗ-д хандахаар болсон.

Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхий улстөрч, өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллага руу хандаж, шалгалтын явцад нөлөөлөхийг оролдсон. Өнөөдөр тэр хүмүүсийн нэрийг зарлахгүй. Харин цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь нийтэд зарлана. Шаардлагатай шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хийж байгаа учир онц байдал тогтоох хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа доголдохгүй. Энэ мэдээллийн дараа "Эрдэнэт" үйлдвэр рүү хөдөлнө” гэсэн юм.

Хуваалцах