Л.Сосорбарам, Ё.Басхүү нар “Токио их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ
Тус тэмцээнд -52 кг-ын жинд залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Л.Сосорбарам, -66 кг-ын жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэв.
Мэдээллийн алба

2022 оны сүүлийн “Токио их дуулга” хоёр өдрийн турш зохиогдож, шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатараар удирдуулсан шигшээ багийн тамирчид өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд -52 кг-ын жинд залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Л.Сосорбарам, -66 кг-ын жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэв.
Монголын баг тамирчид ийнхүү VII байрт жагслаа.


















