Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Төртогтох хүрэл медалийн төлөө барилдана

Тэрбээр БНСУ-ын бөх Ли Жон Куг 4:0-оо ялж, Японы бөх Мацүмото Ацүшитай барилдахаар боллоо. Энэ барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 01:00-с болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Төртогтох хүрэл медалийн төлөө барилдана
Л.Төртогтох хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна.

Монголын багаас өчигдөр зургаан тамирчин барилдаж байгаагаас одоогоор Л.Төртогтох хүрэл медалийн төлөөх барилдаанд шалгаран үлдлээ.

Тэрбээр БНСУ-ын бөх Ли Жон Куг 4:0-оо ялж, Японы бөх Мацүмото Ацүшитай барилдахаар боллоо. Энэ барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 01:00-с болно.

Л.Төртогтох эхний тойрогт хийлж, Казахстаны Н.Нургапулийг 2:1-ээр ялснаар шөвгийн наймд үлдсэн юм. Тэрбээр Беларусын Иван Янкошкид ялагдсан ч дагах барилдаанд БНСУ-ын бөх Ли Жон Куг ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ.

Хуваалцах