Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Түвшинсайхан Чечень Улсын Соёлын сайдын нэрэмжит шагнал хүртлээ

Л.Түвшинсайхан нь Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт Драмын театрын гоцлол дуучин юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Түвшинсайхан Чечень Улсын Соёлын сайдын нэрэмжит шагнал хүртлээ
Л.Түвшинсайхан Чечень Улсын Соёлын сайдын нэрэмжит шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Аднан Шахбулатовын нэрэмжит Бүгд Найрамдах Чечень Улсын Филармонид ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей" V олон улсын уралдаан болоход Л.Түвшинсайхан тус улсын Соёлын сайдын нэрэмжит шагнал хүртлээ.

Уралдаан энэ сарын 7-нд эхэлсэн бөгөөд дээрх шагнал нь тус уралдааны гран при-тэй тэнцэх хэмжээнийх аж.

Л.Түвшинсайхан нь Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт Драмын театрын гоцлол дуучин юм.

Мөн Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөгийн шавь гэнэ.

Хуваалцах