Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Өлзийтөгс “Аквариум” өгүүллэгийн түүврийн танилцуулгаа Брюссель хотод хийлээ

Тус бүтээлийг Францын “Borealia” хэвлэлийн компаниар хэвлүүлсэн бөгөөд уг бүтээл нь Франц хэл рүү орчуулагдаж буй Монголын дөрөв дэх бүтээлд тооцогдож байгаагаараа онцлог боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Өлзийтөгс “Аквариум” өгүүллэгийн түүврийн танилцуулгаа Брюссель хотод хийлээ
Л.Өлзийтөгс “Аквариум” өгүүллэгийн түүврийн танилцуулгаа Брюссель хотод хийлээ. Зураг: МҮОНРТ

Бельгийн Вант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам Европын Ази судлалын хүрээлэнтэй зохиолч Л.Өлзийтөгс хамтран “Аквариум” нэртэй өгүүллэгийн түүврийн танилцуулгаа Брюссель хотноо зохион байгуулав.

Арга хэмжээг Элчин сайд О.Оч нээж үг хэлсэн юм. Тус бүтээлийг Францын “Borealia” хэвлэлийн компаниар хэвлүүлсэн бөгөөд уг бүтээл нь Франц хэл рүү орчуулагдаж буй Монголын дөрөв дэх бүтээлд тооцогдож байгаагаараа онцлог боллоо.

Түүнчлэн зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нар нь энэ сарын 9-13-нд Брюссель хотноо болсон номын үзэсгэлэнд оролцсон юм. Тус үзэсгэлэн нь Франц хэл дээрх уран зохиолыг хөхиүлэн дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд Франц, Швейцарь, Люксембург, Канад зэрэг франц хэлтэй орнуудын зохиолчид өргөнөөр оролцдог байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд манай улсаас төлөөлөгч оролцсон нь Монголын утга зохиолыг гадаадад сурталчлан таниулахад чухал алхам болсон гэж үзэж байна.

Хуваалцах