Л.Өлзийтөгсийн зохиол "Бүсгүйн зурвас" жүжиг дахин тоглогдоно
Мөн 2010 онд нээлтээ хийж байсан Оросын нэрт зохиолч В.И Красногоровын зохиол "Би ч гэсэн жаргамаар байна", О.Элбэгтөгсийн зохиол “Надтай үлдээч” уянгын драмын жүжиг есдүгээр сард УДЭТ-ын тайзнаа дахин амилна.
Мэдээллийн алба

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжиг Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатарын найруулгаар 2019 оны гуравдугаар сарын 1-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийсэн. Тэгвэл тус бүтээл ирэх сард дахин тайзнаа тоглогдохоор болжээ.