Л.Өнөболд хүрэл медаль хүртлээ
Тэрбээр эхний учраа Тунесийн Аяари Мохаммедийг хоёр вазари үнэлгээ авч ялж, дараа нь өсвөрийн ААШТ-ий хүрэл медальт Киргизстаны Айбек Улу Кубаничбекийг мөн л вазари үнэлгээгээр хожсон юм.
Мэдээллийн алба

Хорват улсын Загреб хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ өчигдөр эхэлсэн бөгөөд эхний өдөр эрэгтэйчүүдийн -55кг-д зодоглосон Л.Өнөболд хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр эхний учраа Тунесийн Аяари Мохаммедийг хоёр вазари үнэлгээ авч ялж, дараа нь өсвөрийн ААШТ-ий хүрэл медальт Киргизстаны Айбек Улу Кубаничбекийг мөн л вазари үнэлгээгээр хожсон юм.
Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн Папинашвили Жабаг ялж цэвэр ялагдснаар дагах барилдаан хийсэн. Торгуулийн барилдаанд ОХУ-ын Исаев Адамд вазари үнэлгээгээр ялав.
Ийнхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Ниниашвили Ваног цэвэр ялж, залуучуудын ДАШТ-ий медалийн тавцанд зогссон юм.


















