Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Лайпциг” улирлын 2 дахь хожлоо авлаа

“Лайпциг” клуб энэ тойрогт “Гамбург” клубын талбайд зочилж, улирлын 3 дахь тоглолтоо хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Лайпциг” улирлын 2 дахь хожлоо авлаа
“Лайпциг” улирлын 2 дахь хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн улирал Германы “Бундес лиг”-т хэний ч таамаглаагүй амжилтыг үзүүлж, анх удаа Германы дээд лигт тоглохдоо 2-р байрт шалгарсан шилдэг амжилтыг үзүүлсэн “Лайпциг” клуб энэ тойрогт “Гамбург” клубын талбайд зочилж, улирлын 3 дахь тоглолтоо хийлээ. “Лайпцигчууд” эхний 2 тоглолтдоо 1 хожиж, 1 тэнцсэн амжилттай лигийг үргэлжлүүлж байсан юм.

Энэ тоглолтын 2-р үед Гвиней хагас хамгаалагч Наби Кейта хүчтэй цохилтоор гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан байна. “Лайпциг” клубын залуу од, 22 настай Наби Кейтаг өнгөрсөн зун Английн алдарт “Ливерпүүл” клуб багтаа нэгтгэхээр бүх талын арга хэмжээг авсан ч тэрээр "Лайпциг"-таа үлсэн юм. Харин ирэх улирлаас тэрээр “Будант Альбион”-д газардаж “Улаанууд”-ын бүрэлдэхүүнд тоглохоор болсон юм. Энэ гоолоос 8 минутын дараа “Лайпциг”-ийн шилдэг мэргэн бууч, Германы шигшээ багийн 21 настай залуу довтлогч Тимо Вернер улирлын 3 дахь гоолоо оруулсанаар баг нь 2:0-ийн харьцаатай хожлыг авчээ.

"Лайпциг”-ийн залуус одоогоор 3 тоглолтод 2 хожиж, 6 оноо авсан амжилттай хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна. Тэдний хувьд энэ 7 хоногийн лхагва гарагт ЕХХ-ны хамгийн нэр хүндтэй томоохон тэмцээн “Аваргуудын лиг”-т багийнхаа түүхэн дэх анхны тоглолтоо “Монако” клубтэй хийнэ. “Гамбург” клубын хувьд мөн адил 2 хожилтой хүснэгтийн 7-р байрт лигийг үргэлжлүүлж байна.

Хуваалцах