Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Латвийн баг хэсгээ тэргүүлж эхэллээ

Европын аваргын тэмцээний "D" хэсгийг эхний 3 тойргийн дараах байдлаар 3 хожилтой тэргүүлж байсан ОХУ-ын шигшээ баг 4 дэх тоглолтоо хэсгийн гол өрсөлдөгчдийн нэг Латвийн шигшээ багтай хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Латвийн баг хэсгээ тэргүүлж эхэллээ
Латвийн баг хэсгээ тэргүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

2 жил тутамд нэг удаа зохиогддог Европын аваргын тэмцээний "D" хэсгийг эхний 3 тойргийн дараах байдлаар 3 хожилтой тэргүүлж байсан ОХУ-ын шигшээ баг 4 дэх тоглолтоо хэсгийн гол өрсөлдөгчдийн нэг Латвийн шигшээ багтай хийлээ. Оросын багаас энэ өдөр Алексей Швед 21 оноо, сэлгээнээс гаран тоглосон Тимофей Мозгов 16 оноо авсан бол багийн бусад тоглогчид нь хангалтгүй байлаа. Харин Латвийн багаас Янис Тимма 22 оноо, NBA-н “Нью-Йорк Никс” багийн залуу од Кристапс Порзингис болон Дайрис Бертанс нар тус тус 11 оноо авч, баг нь хүчтэй өрсөлдөгчөө 84:69-н харьцаатай хожлоо. Латвийн баг ийнхүү "D" хэсгийг тэргүүлж эхэлсэн бол ОХУ-ын баг энэ хэсгийн 2-р байрт ухарлаа.

Хуваалцах