Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Латвийн баг хэсгээ тэргүүллээ

40 дэх удаагийн Европын аваргын тэмцээнийг зохион байгуулж байгаа 4 орны нэг Туркийн шигшээ баг энэ өдөр хэсгээ тэргүүлэгч Латвийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Латвийн баг хэсгээ тэргүүллээ
Латвийн баг хэсгээ тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Европын аваргын тэмцээний “D” хэсэгт багтсан 6 багийн хооронд болсон 3 тоглолтын мэдээллийг одоо та бүхэн хүргэе. 40 дэх удаагийн Европын аваргын тэмцээнийг зохион байгуулж байгаа 4 орны нэг Туркийн шигшээ баг энэ өдөр хэсгээ тэргүүлэгч Латвийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ. Энэ тололтод Латвийн шигшээ баг болон NBA-н “Нью-Йорк Никс” багийн залуу од Кристапс Порзингис онцгой сайн байж 28 оноо авчээ. Улмаар баг нь өрсөлдөгчөө 89:79-ын харьцаатай буулган авч, хэсгийн 5 тоглолтоос 4 хожсон амжилтаараа “D” хэсгийн тэргүүн байраар шалгарч, хасагдах шатанд “С” хэгийн 4-р байраар гарсан Унгарын багтай өрсөлдөхөөр боллоо. Харин Туркийн багийн хувьд хэсгийнхээ 4-р байрт шалгарсанаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болж, “С” хэсгийн аварга Испанийн шигшээ багтай тоглохоор боллоо.

Хуваалцах