Леброн Жеймс NBA-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр оноо авсан тоглогч боллоо
NBA-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр оноо авсан Карийм Абдул Жаббарын амжилтыг шинэчиллээ.
Мэдээллийн алба

Леброн Жеймс Карийм Абдул Жаббарын NBA-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр оноо авсан буюу 38387 онооны рекордыг эвдэх нь нэгэнт тодорхой болоод байсан билээ. Тэрбээр өнөөдөр түүний “Los Angeles Lakers” баг “Oklahoma City Thunder” багийн эсрэг тоглож буй тоглолтод ердөө 36 оноо авахад л дээрх дээд амжилтыг эвдэх байв.
Тэгвэл Леброн Жеймс энэ тоглолтод 36 оноо авч NBA-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр оноо авсан Карийм Абдул Жаббарын амжилтыг шинэчиллээ.
Ташрамд дуулгахад, “Los Angeles Lakers”, “Oklahoma City Thunder” багийн тоглолт үргэлжилж байна.


















