Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Леонардо Ди Каприо агуу амжилтаа ээжийнхээ ачтай холбон тайлбарладаг

Түүнийг хоёр нас таван сартай байхад аав нь хүүхдийн телевизийн алдартай шоунд оролцуулсан нь жүжигчин болох анхны алхам нь гэгддэг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Леонардо Ди Каприо агуу амжилтаа ээжийнхээ ачтай холбон тайлбарладаг
Леонардо Ди Каприо агуу амжилтаа ээжийнхээ ачтай холбон тайлбарладаг. Зураг: МҮОНРТ

Дэлхийн кино урлагийн од Леонардо Ди Каприогийн талаар товч өгүүлье. Тэрбээр АНУ-ын Калифорни хотод 1974 оны арваннэгдүгээр сарын 11-нд төрсөн. Ээж нь хүүгээ хэвлийдээ анх хөдөлсөн өдөр Италийн уран зургийн музейд агуу их Имелиний зургийг хараад зогсож байсан гэдэг. Энэ тухай ч түүнд ээж нь үе, үе ярьдаг аж.

Түүний эцэг, эхийн гарал үүсэл маш олон цусны холимог учир hippie хэмээдэг. Ээж нь Германы цагаач, аав нь Итали бөгөөд адал явдалт цуврал номын зураач байв.

Леонардо Ди Каприог төрсний дараа эцэг, эх нь салсан учир тэр ээжтэйгээ Лос-Анжелест тарчигхан амьдралд өсч, хүмүүжжээ.

Түүнийг хоёр нас таван сартай байхад аав нь хүүхдийн телевизийн алдартай шоунд оролцуулсан нь жүжигчин болох анхны алхам нь гэгддэг.

Лос-Анжелес хот АНУ-ын газар нутгийн хамгийн таагүй нөхцөлтэй, хамгийн ядуу орлоготой, хар тамхи, биеэ үнэлэх, гэмт хэрэг, хүчирхийллээр хүрээлэгдсэн байв.

Тиймээс сургуулийнх нь хүүхдүүд түүнийг “Жүжигчин” хэмээн шоолж, дээрэлхдэг байсан гэж дээхэн нэгэн телевизийн ярилцлагадаа дурссан юм.

15 настайдаа тэрбээр аль хэдийнэ өөрийн гэсэн хувийн төлөөлөгчтэй болсноос гадна Лос Анжелесийн "Шавар хүмүүс" авангард группын гишүүн болж, аялан тоглолт хийв.

Түүний карьер эрчимтэй өссөөр өнөөдөр Оскарын шагналт, “Алтан Бөмбөрцөг”-т найман удаа нэр дэвшихдээ гуравт нь шалгарсан удаатай. Тэр энэ их амжилтаа ээжийнхээ ачтай үргэлж холбон ярьдаг. Үнэндээ ээж нь түүнд бүхнээ зориулсан юм чинь арга ч үгүй биз.

Тэрбээр төрсөн өдөр болгоноороо ээжтэйгээ зураг татуулдаг

Хуваалцах