Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Литва 78:73 Итали

Хэсгийн эхний 2 тоглолтдоо дараалан хожоод байсан Италийн шигшээ баг энэ өдөр Литвийн шигшээ багтай учраа тааран тоглолоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Литва 78:73 Итали
Литва 78:73 Итали. Зураг: МҮОНРТ

Европын аваргад тэргүүлсэн багууд цааш олимпийн наадам болон ДАШТ-д оролцох эрхтэй болдог учраас энэ тэмцээнд оролцож байгаа орнууд шилдэг тамирчдаа оролцуулдаг уламжлалтай. Хэсгийн эхний 2 тоглолтдоо дараалан хожоод байсан Италийн шигшээ баг энэ өдөр Литвийн шигшээ багтай учраа тааран тоглолоо. Италийн багаас энэ өдөр Луйжи Датоме 24 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол Марко Белинелли 14 оноо авчээ. Тэгвэл Литвийн шигшээ багаас Ионас Валанчюнас 13 оноо, 8 самбар, Миндаугас Кузминскас 14 оноо, Адас Юшкявичюс 20 оноо аван сайн тоглолтоо үзүүлсэнээр 78:73-ын харьцаатай “В” хэсгийн хүчтэй өрсөлдөгчөө хожжээ. 3 тойргийн дараах байдлаар Литвийн баг хэсгийнхээ 3-р байрт, Италийн шигшээ баг 2-р байрт тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Хуваалцах