“Ливерпүүл” 2:2 “Севилья”
“Аваргуудын лиг”-ийн тэмцээний “Е” хэсгийн “Ливерпүүл”, “Севилья” багууд хэсгийн 1-р тойргийн тоглолтдоо учраа таарлаа.
Мэдээллийн алба

“Аваргуудын лиг”-ийн тэмцээний “Е” хэсгийн “Ливерпүүл”, “Севилья” багууд хэсгийн 1-р тойргийн тоглолтдоо учраа таарлаа. Энэ тоглолт Английн Мерсисайд хотын алдарт “Энфилд Рөүд” цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Энэ тоглолтод Английн “Ливерпүүл” клуб 3 жилийн дараа Европын хөлбөмбөгийн хамгийн томоохон тэмцээнд эргэн ирсэн ч хожил авч чадсангүй. “Аваргуудын лиг”-ийн 5 удаагийн аварга “Ливерпүүл” энэ өдөр Испанийн Андалузын “Севилья” клубтэй 2:2-ын харьцаатай тэнцсэн байна. Мөн энэ тоглолтод “Бяцхан шидтэн” хочит Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч Пилиппе Коутиньо энэ улирлын эхний тоглолтдоо сэлгээнээс оролцсон юм.
"Севилья" ингэснээр "Липерпүүл" клубын европын тавцанд 6 тоглолт дараалан xожил байгуулаад байсан хожлын буухиаг зогсоолоо. Мөн Египет хагас хамгаалагч Мохаммед Салах "Ливерпүүл"-ийн өмсгөлтэй "Аваргуудын лиг"-ийн дебют тоглолтдоо гоол орууллаа.
“Ливерпүүл” Англи – “Севилья” Испани 2:2 (2:1, 0:1)
Гоол: 0:1 – 5' Бен-Йеддер, 1:1 – 21' Фирминьо, 2:1 – 37' Салах, 2:2 – 72' Корреа.
“Ливерпүүл” – Кариус, Гомес, Матип, Ловрен, Морено, Жан (Коутиньо, 76), Хендерсон, Вейналдум, Салах (Окслейд-Чемберлен, 89), Фирмино, Мане (Старриж, 84).
“Севилья” – Рико, Меркадо, Пареха, Кьер, Эскудеро, Писарро (Сарабия, 45), Нзонзи, Банега, Навас (Коршья, 83), Бен-Йеддер (Муриэль, 69), Корреа.
Шар хуудас: Меркадо (35), Банега (38), Морено (39), Пареха (42), Гомес (64).
Улаан хуудас: Гомес (90).


















