Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Лос-Анжелес 2028" олимпын хөтөлбөрт таван спортын төрлийг нэмэлтээр баталлаа

Чуулганаар "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт нэмэлтээр флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бейсбол/софтбол нийт таван спортын төрлийг албан ёсоор баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Лос-Анжелес 2028" олимпын хөтөлбөрт таван спортын төрлийг нэмэлтээр баталлаа
"Лос-Анжелес 2028" олимпын хөтөлбөрт таван спортын төрлийг нэмэлтээр баталлаа. Зураг: МҮОНРТ

ОУОХ-ны 141-р Чуулган өнгөрсөн 14-17-ны өдрүүдэд Энэтхэг улсын Мумбай хотноо зохиогдсон билээ.

Чуулганаар "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт нэмэлтээр флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бейсбол/софтбол нийт таван спортын төрлийг албан ёсоор баталлаа.

Бейсбол/софтболын төрөл нь хамгийн сүүлд "Токио 2020" Олимпод багтаж байсан бол сквош болон флаг-футбол анх удаагаа хөтөлбөрт багтав. Харин лакросс /Лондон 1908/ 120 жилийн дараа , крикет /Парис 1900/ 128 жилийн дараа Олимпын талбарт эргэн ирэхээр боллоо гэж МҮОХ-оос мэдээллээ.

Хуваалцах