Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетсыг хүлээн авсан ч хожигдлоо

Тус тоглолтод Никола Ёокич 38 оноо, 16 самбар, 6 дамжуулалт 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Вил Бартон 25 оноо, Аарон Гордон 24 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Леброн Жеймс гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Энтони Дэвис 28 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбр

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетсыг хүлээн авсан ч хожигдлоо
Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетсыг хүлээн авсан ч хожигдлоо. Зураг: МҮОНРТ

NBA-ын талбайд өнөөдөр 12 тоглолт боллоо. Өнгөрсөн шөнө болсон Play-In Tournament-д өрсөлдөж байгаа Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетсыг хүлээн авч 118-129 харьцаагаар хожигдлоо. Улмаар 31 хожил, 47 хожигдолтой болж өрнөд бүсийн 11-р байр руу унаж Play-In Tournament гарлаа. Харин Наггетс 47 хожил, 32 хожигдолтой болж өрнөд бүсийн 5-р байрт дэвшлээ.

Тус тоглолтод Никола Ёокич 38 оноо, 16 самбар, 6 дамжуулалт 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Вил Бартон 25 оноо, Аарон Гордон 24 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Леброн Жеймс гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Энтони Дэвис 28 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 27 оноо, 10 самбар, 7 дамжуулалт, нэг хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милуоки Багс 112 : 118 Даллас Мавирекс

Бостон Селтикс 144 : 102 Вашингтон Уйзардс

Лос Анжелес Лейкерс 118 : 129 Денвер Наггетс

Индиана Пэйсэрс 117 : 121 Детройт Пистонс

Кливленд Кавалерс 108 : 112 Филадельфи 76

Орландо Межик 88 : 118 Нью-Йорк Никс

Торонто Репторс 109 : 114 Майами Хит

Хьюстон Рокетс 132 : 139 Миннесота Тембэруолвз

Сан-Антонио Спөрс 113 : 92 Портленд Трэйл Блэйзэрс

Оклахома-Сити Тандер 117 : 96 Финикс Санс

Сакраменто Кингс 90 : 109 Голден Стэйт Уорриорс

Лос Анжелес Клипперс 119 : 100 Нью Орлеан Паликанс

Хуваалцах