Лос-Анжелесын гал түймрийн эргэн тойронд...
Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн гал түймэр хүчтэй салхины улмаас 6 мянга гаруй га талбайг хамраад байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Мэдээллийн алба

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн гал түймэр хүчтэй салхины улмаас 6 мянга гаруй га талбайг хамраад байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Асар их хор уршиг дагуулсан энэхүү түймэрт 2000 орчим барилга байшин өртөж, таван хүн амиа алдан олон арван хүн түлэгдэж гэмтсэн талаар Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгджээ.
Мөн түймрийн галд Холливудын оддын харш, эзэмшил газрууд ихэд өртөж байгаа талаар BBC дурджээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн түймэр ЛосАнжелесийн түүхэнд хамгийн их хохиролтойд тооцогдох нь тодорхой болоод байгаа юм.































