Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Лозанн 2020": Монголын баг тамирчид Олимпийн музейтэй танилцлаа

манай баг тамирчид өчигдөр тус музейгээр зочилж, олимпийн хөдөлгөөний түүхэн үзмэрүүдтэй танилцжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Лозанн 2020": Монголын баг тамирчид Олимпийн музейтэй танилцлаа
"Лозанн 2020": Монголын баг тамирчид Олимпийн музейтэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

Хүүхэд залуучуудад олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулж, олимпийн боловсролоор хүмүүжүүлэн, ирээдүйн шилдэг тамирчдыг нээн илрүүлэх нь Олимпийн хөдөлгөөний үндсэн зорилгын нэг билээ.

Олимпийн наадам зохион байгуулагдах хугацаанд Лозанн хот дахь Олон улсын олимпийн хорооны Олимпийн музей зочдод үнэ төлбөргүй үйлчилж байгаа бөгөөд манай баг тамирчид өчигдөр тус музейгээр зочилж, олимпийн хөдөлгөөний түүхэн үзмэрүүдтэй танилцжээ.

Сонирхуулахад, Дэлхийн спортын шинэ оддын шигшмэл өрсөлдөөн бүхий "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн III наадмыг "MNB Спорт" сувгаар өдөр бүр хүлээн авч үзээрэй.

Хуваалцах