Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Лүн сумын чиглэлд засмал зам сэтрэх аюултай байна

Төв аймгийн Лүн сумын нутагт 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орсон хүчтэй усан борооны улмаас Лүн сумаас зүүн тийш 7 км зайд үер болсоны улмаас тус хэсгийн замын зорчих хэсгийн 2 талын хөвөө үерт урсаж засмал сэтрэх аюултай байна. Тус зам дээр орон нутгийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лүн сумын чиглэлд засмал зам сэтрэх аюултай байна
Лүн сумын чиглэлд засмал зам сэтрэх аюултай байна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Лүн сумын нутагт 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орсон хүчтэй усан борооны улмаас Лүн сумаас зүүн тийш 7 км зайд үер болсоны улмаас тус хэсгийн замын зорчих хэсгийн 2 талын хөвөө үерт урсаж засмал сэтрэх аюултай байна. Тус зам дээр орон нутгийн ТАЗГ, тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар ажиллаж байна.

Улаанбаатар хотоос гарсан улс хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг буцаан татах, орон нутаг талаас ирж буй тээврийн хэрэгслүүдийг хот суурин газар байршуулах арга хэмжээг авч ажиллаж байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Хуваалцах