Лүво Маняонга уртын харайлтын дэлхийн аварга боллоо
Риогийн олимпийн мөнгөн медальт, Өмнөд африкийн шилдэг тамирчин Лүво Маняонга уртын харайлтын дэлхийн аварга боллоо
О.
О.Сонинбаяр
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Эрэгтэйчүүдийн уртын харайлтын шигшээ тэмцээн энэ өдөр болж, Риогийн олимпийн мөнгөн медальт, Өмнөд африкийн шилдэг тамирчин Лүво Маняонга 2 дахь харайлтаараа 8.48 метр зайд харайж, тэргүүн байрт шалгарчээ. Харин түүний гол өрсөлдөгч АНУ-ын Жэррион Лавсон 8.44 метр харайснаар дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медалийг хүртсэн байна.
Хуваалцах


















