Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Ананд хуримын ёслолоо хийжээ

Какүрюү ирсэн зочдод хандан “Ямар ч үед халуун дулаан уур амьсгалтай, сайхан харилцаатай, хэн ч харсан аз жаргалтай гэр бүл байх болно” хэмээжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Ананд хуримын ёслолоо хийжээ
М.Ананд хуримын ёслолоо хийжээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд энэ сарын 1-нд Токио хотын “ANA InterContinental Tokyo” зочид буудалд хуримын ёслолоо хийжээ. Түүний хуримын ёслолд их аварга Хакүхо М.Даваажаргалаас эхлээд 500 гаруй зочин цугласан байна. Какүрюү хоёр жил хагасын өмнө гэр бүлээ батлуулсан ч хуримын ёслолоо хийж амжаагүй байсан юм.

Гэвч тэд хүү, охинтой болжээ. Какүрюү ирсэн зочдод хандан “Ямар ч үед халуун дулаан уур амьсгалтай, сайхан харилцаатай, хэн ч харсан аз жаргалтай гэр бүл байх болно” хэмээжээ.

Хуваалцах