Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Ананд, Точиношин нар 10 даваатай тэргүүлж байна

11 дэх өдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд Тамаваши Б.Мөнх-Оргилд унаснаар 10 даваа, нэг унаатай боллоо. Тамаваши дөрөв дэх даваагаа авсан бөгөөд үлдсэн өдрүүдийн барилдаанд унах эрхгүй болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Ананд, Точиношин нар 10 даваатай тэргүүлж байна
М.Ананд, Точиношин нар 10 даваатай тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Токио хотноо болж буй Хацү башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ. Башёг ёкозүна М.Ананд, маэгашира Точиношин нар 10 даваатай тэргүүлж байгаа бол озэки Такаясү, маэгашира Даиешо нар найман даваатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

11 дэх өдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд Тамаваши Б.Мөнх-Оргилд унаснаар 10 даваа, нэг унаатай боллоо. Тамаваши дөрөв дэх даваагаа авсан бөгөөд үлдсэн өдрүүдийн барилдаанд унах эрхгүй болж байна.

Мөн маэгашира Точиношин Такарафүжигээр 10 дахь даваагаа авч, Какүрюүгийн хамт башёг дахин тэргүүлж эхлэв.

Японы озэки цолтнуудаас Такаясү найм дахь даваагаа авч, 50 хувийн амжилтаа хийсэн бол Гоэйдо Араваши Э.Дөлгөөнд унаж, зургаан даваатай боллоо.

Хуваалцах