М.Анхцэцэг түүхэн хуудсын эхлэлийг бичлээ
Түүний оролцсон жинд Мексикийн тамирчин түрүүлсэн бол тэмцээн зохион байгуулагч орны туйванч мөнгөн медаль хүртлээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Анахейм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ болж, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд М.Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ.
Энэ амжилт нь Монголын хүндийн өргөлтийн түүхэн дэх насанд хүрэгчдийн дэлхийн анхны медаль болов.
Түүний оролцсон жинд Мексикийн тамирчин түрүүлсэн бол тэмцээн зохион байгуулагч орны туйванч мөнгөн медаль хүртлээ.
М.Анхцэцэгийн хувьд нуруу, гарны бэртэл санаа зовоож байсан ч шүд зуун санасан зорьсондоо хүрч чадлаа.
Тэрбээр одоо түлхэлттэй өргөлтийн төрөлд хүч үзнэ.
Тэмцээнд 68 орны 400 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр манай Г.Анужин есдүгээр байрт орсон бол нөгөөдөр 90 кг-ын жинд Э.Билэгсайхан оролцоно.


















