Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Баяржавхлан, Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна

Тэднийг 2.785.720 /Хоёр сая долоон зуун наян таван мянга долоон зуун хорь/ төгрөгийн хохирол учируулсан гэж үзэн, буруутгасан бөгөөд цагдаагийн байгууллагаас хохирлоо барагдуулахыг шаардан, эрэн сурвалжилж эхэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Баяржавхлан, Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
М.Баяржавхлан, Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна.

Цагдаагийн албаны эх сурвалжид дурьдсанаар Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар өнгөрсөн долдугаар сарын 8-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баргужин" ресторантад архи ууж согтуурсан үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж устган, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна.

Хуваалцах