Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Бэлгүтэй, Н.Өсөхбаяр нар Улсын начин цолын болзол хангалаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Аймгийн арслан М.Бэлгүтэй Улсын заан Д

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Бэлгүтэй, Н.Өсөхбаяр нар Улсын начин цолын болзол хангалаа
М.Бэлгүтэй, Н.Өсөхбаяр нар Улсын начин цолын болзол хангалаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Аймгийн арслан М.Бэлгүтэй Улсын заан Д.Анарыг өвдөг шороодуулж, Монгол Улсын начин цолын болзол хангалаа.

Мөн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Улсын гарьд Б.Гончигдамбаар, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгс Улсын арслан Э.Оюунболдоор, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, Аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржоор тус тус тав давж, Монгол Улсын начин цолын болзол хангаад байна.

Хуваалцах