Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Бундмаа хэсгийн аваргын төлөөх барилдаандаа бүдэрлээ

Азербайжан улсын Бакуд болж жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн улам өрсөлдөөнтэй болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Бундмаа хэсгийн аваргын төлөөх барилдаандаа бүдэрлээ
М.Бундмаа хэсгийн аваргын төлөөх барилдаандаа бүдэрлээ. Зураг: МҮОНРТ

Азербайжан улсын Бакуд болж жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн улам өрсөлдөөнтэй болж байна. Хэдхэн минутын өмнө эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНХАУ-ын Ма Юнанд торгуулиар ялагдлаа.

Манай бөх эхний тойрогт хийлж, удаах тойрогт Португалийн бөх Ж.Рамосыг юүко үнэлгээгээр ялаад байсан юм.

Хуваалцах