М.Даваажаргал даваагаа ахиулж, М.Ананд өвдөг шороодлоо
Энэ башёд хатуухан сануулгатай барилдаж байгаа аварга Кисэносато Точиозанд ялагдаж, гурав дахь ялагдлаа авлаа. Мөн түүнтэй адил озэки Гоэйдо гурван унаатай болж, башёг хүндхэн эхлүүллээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн гурав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Токио хотын Кокүгикан ордонд болж буй Хацү башё том цолтнуудад хатуухан эхэлж байна.
Их аварга Хакүхо М.Даваажаргал Ичиножёо А.Ичинноровоор гурав дахь даваагаа авсан бол аварга Какүрюү М.Ананд Нишикигид ялагдлаа.
Энэ башёд хатуухан сануулгатай барилдаж байгаа аварга Кисэносато Точиозанд ялагдаж, гурав дахь ялагдлаа авлаа. Мөн түүнтэй адил озэки Гоэйдо гурван унаатай болж, башёг хүндхэн эхлүүллээ.
Энэ башёд аварга Кисэносато найман даваа авах даалгавартай барилдаж байсан ч өнөө өглөө зодог тайлах шийдвэрээ гаргаж, бөх сонирхогчидоо алмайруулав.
Сонирхолтой барилдаан олноор гарч буй дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал, Нишикиги, Хокутофүжи нарын найман бөх гурван даваатай байна.
Манай бөхчүүдээс их аварга Какүрюү М.Ананд нэг даваа, хоёр унаатай байгаа бол Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар хоёр даваа, нэг унаатай болжээ.


















