Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Даваажаргал ганцаараа башёг тэргүүлж байна

Хацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа есөн даваатай тэргүүлж байгаа бол Чёонокүни найман даваа, нэг унаатай тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Даваажаргал ганцаараа башёг тэргүүлж байна
М.Даваажаргал ганцаараа башёг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өндөрлөхөд зургаан өдрийн барилдаан үлдлээ. Өчигдөр болсон ес дэх өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал Котошогикүг давж, даваагаа ахиуллаа.

Мөн Тамавашин Б.Мөнх-Оргил озэки /арслан/ Такаясүгээр долоо дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров Миёогирюүд дийлдлээ. Дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн хүнд жинтэй нь болох А.Ичинноров эхний өдрүүдэд өндөр цолтой бөхчүүдтэй барилдаж, аварга Какүрюү М.Ананд, Кисэносато болон озэки Такаясү, Гоэйдо нарыг давсан билээ. Тэрбээр сүүлийн дөрвөн барилдааны гуравт нь ялагдаад байна.

Хацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа есөн даваатай тэргүүлж байгаа бол Чёонокүни найман даваа, нэг унаатай тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Тамаваши Б.Мөнх-Оргил тэргүүтэй дөрвөн бөх долоон даваа, хоёр унаатай удаалж байгаа бол Ичиножёо А.Ичинноров таван даваа, дөрвөн унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.

Хацү башёг их аварга Кисэносато, Какүрюү М.Ананд нар орхисон билээ.

Хуваалцах