Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Даваажаргал нэгдүгээр төрөх эмнэлэгийн хамт олонд хүндэтгэл үзүүллээ

Тус эмнэлэгийн 90 жилийн ой энэ онд тохиож буйгаас гадна М.Даваажаргал ч 33 жилийн өмнө уг эмнэлэгт мэндэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Даваажаргал нэгдүгээр төрөх эмнэлэгийн хамт олонд хүндэтгэл үзүүллээ
М.Даваажаргал нэгдүгээр төрөх эмнэлэгийн хамт олонд хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нэгдүгээр төрөх эмнэлэгийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдад өнгөрсөн баасан гарагт хүндэтгэл үзүүллээ.

Тус эмнэлэгийн 90 жилийн ой энэ онд тохиож буйгаас гадна М.Даваажаргал ч 33 жилийн өмнө уг эмнэлэгт мэндэлжээ.

Тэрбээр энэ үеэр “Энэ эмнэлэгийн ач буянаар би хорвоотой танилцсан. 90 жилийн хугацаанд олон арван хүүхэд өлгийдсөн нь мэдээж. Цаашид ч энэ буянт ажилаа үргэлжлүүлэх нь дамжиггүй. Тиймээс Монголын үр маш олон болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Хуваалцах