М.Даваажаргал шүүмжлэлд өртжээ
Мэргэжлийн сүмогийн ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нутагт нэгтнээ зодсон хэргээр хэвлэлээр шуугин энэ үйлдлийн улмаас тэрбээр зодог тайлахаа мэдэгдсэн билээ.
Мэдээллийн алба

Сүүлийн үед сүмогийн ертөнц тэр дундаа Монголчуудын нэр холбогдсон шуугианууд нэлээд гарах боллоо.
Мэргэжлийн сүмогийн ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нутагт нэгтнээ зодсон хэргээр хэвлэлээр шуугин энэ үйлдлийн улмаас тэрбээр зодог тайлахаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл их аварга Хакүхо М.Даваажаргал саяханаас мөн л шуугианы эзэн болжээ. Тодруулбал өвлийн тойргийн барилдаанд барилдаж буй бөгөөд усанд ороод гарч ирэхдээ өмссөн хувцас нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр ”Mongolian Team" гэсэн бичигтэй цэнхэр өнгийн биеийн тамирын хослол өмссөн нь шүүмжлэлд өртөх шалтгаан болжээ.
Энэ талаар Осүми хэмээх сэтгүүлч "Ёкозүна Хакүхо санаатайгаар ийм хувцас өмссөн нь Монгол хүчтэй, Монголын сүмо гэсэнтэй адилхан үг" хэмээн шүүмжилжээ.



















