Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Даваажаргал сүмогийн дэвжээнд хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоов

33 настай тэрбээр барилдааны сүүлчийн өдөр озеки Гоедог ялж, 15 даваатай болсноор намрын барилдаанд түрүүлэх нь тодорхой болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
М.Даваажаргал сүмогийн дэвжээнд хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоов
М.Даваажаргал сүмогийн дэвжээнд хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоов. Зураг: МҮОНРТ

Японы сүмо бөхийн намрын барилдаан өнгөрсөн ням гарагт өндөрлөж, ёкозүна Хакухо М.Даваажаргал сүмогийн дэвжээнд хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо.

33 настай тэрбээр барилдааны сүүлчийн өдөр озеки Гоедог ялж, 15 даваатай болсноор намрын барилдаанд түрүүлэх нь тодорхой болсон юм. Ингэснээр тэр Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртэж, дээд зиндаанд 1000 дахь ялалтаа байгуулсан гэх хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоов.

Дээд зиндаанд түрүүлсэн тоогоор Хакүхогийн ард 32 түрүүтэй Тайхо их аварга жагсч байгаа бол дээд зиндаанд хамгийн олон ялалт байгуулсан дараачийн бөх нь 2011 онд зодог тайлсан, 879 ялалттай озеки Кайо болж байгаа юм.

Дээд зиндаа

Зүүн Цол Баруун Какүрюү 10-5 Ёкозүна Хакүхо 15-0 Кисэносато 105 Ёкозүна Гоэйдо 12-3 Озэки Такаясү 11-4 Озэки Точиношин 9-6 Митакэүми 9-6 Сэкивакэ Ичиножёо 8-7 Тамаваши 4-11 Комүсүби Такакэйшёо 9-6 Икиой 3-12 М 1 Кайсэй 8-7 Ютакаяма 3-10-2 М 2 Чиёотайрюү 5-10 Шёодай 6-9 М 3 Эндо 3-12 Чиёонокүни 4-11 М 4 Аби 6-9 Миёогирюү 8-7 М 5 Асанояма 7-8 Кагаяки 7-8 М 6 Ооношёо 4-11 Шёохозан 7-8 М 7 Точиоозан 8-7 Такарафүжи 7-8 М 8 Котошёогикү 7-8 Хокүтофүжи 9-6 М 9 Дайшёомарү 5-10 Аойяма 7-8 М 10 Дайэйшёо 8-7 Саданоүми 8-7 М 11 Кёкүтайсэй 1-6-8 Окиноүми 8-7 М 12 Нишикиги 10-5 Рюүдэн 10-5 М 13 Таканоива 10-5 Таканошёо 8-7 М 14 Чиёомарү 6-9 Чиёошёома 8-7 М 15 Ёшиказэ 11-4 Котоюүки 6-9 М 16 Ишиүра 4-11

Монгол бөхчүүд

Жюүрёо
Зүүний 1 Араваши Э.Дөлгөөн 8-7
З-3 Дайшёохо Р.Шижирбаяр 8-7
Б-4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-10
Б-9 Сэйро А.Өнөболд 1-11-3
Б-10 Миторюү Б.Төрболд 7-8
З-13 Азүмарюү С.Тодбилэг 9-6
Макүшита
З-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3-4
З-12 Кагамио Б.Нанжид 5-2
Б-28 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 4-3
Б-44 Гоочёозан Д.Ууганбаатар 6-1
З-47 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэл
Б-49 Кёкүсоотэн Э.Энхманлай 4-3
З-56 Хоошёорюү С.Бямбасүрэн 4-3
З-58 Сакигакэ Я.Баттүшиг 5-2
Санданмэ
З-72 Саданохикари Д.Наранцогт 4-3
Жонидан
Б-11 Ёошёояма Б.Анхбаяр 6-1

Хуваалцах