Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Даваажаргал: Үнэн шударгаар барилдаж явсан “Хоёр Мөнх”-ийн үе түүх болон үлдлээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал аавыгаа сүүлчийн замд нь үдэж ажиллагааны үеэр дархан аварга Х.Баянмөнхөд хандан дараах үг хэлэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Даваажаргал: Үнэн шударгаар барилдаж явсан “Хоёр Мөнх”-ийн үе түүх болон үлдлээ
М.Даваажаргал: Үнэн шударгаар барилдаж явсан “Хоёр Мөнх”-ийн үе түүх болон үлдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал аавыгаа сүүлчийн замд нь үдэж ажиллагааны үеэр дархан аварга Х.Баянмөнхөд хандан дараах үг хэлэв.

"Аавтай минь салах ёс хийхээр хоёр Мөнхийн нэг их аварга Х. Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” XX зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулж, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон, ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ. Төрийн наадамд бие биенээ даван ялахын төлөө үнэн шударгаар барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн суутнуудыг хэрхэн ялах ухааныг хамтдаа сийлсэн “Хоёр Мөнх”-ийн маань үе түүх болон үлдэж байна. Х.Баянмөнх аваргадаа урт нас, удаан жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе" гэв.

Хуваалцах