Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Даваажаргал өнөөдөр Хацү башёг орхилоо

Тэрбээр долоон удаа башё өнжиж байснаас тав нь ёкозүна цол хүртсэнээс хойш тохиолдож байгаа аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Даваажаргал өнөөдөр Хацү башёг орхилоо
М.Даваажаргал өнөөдөр Хацү башёг орхилоо. Зураг: МҮОНРТ

Миягино дэвжээний их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өнөөдрөөс эхлэн Хацү башёг орхиж байна.

Тэрбээр долоон удаа башё өнжиж байснаас тав нь ёкозүна цол хүртсэнээс хойш тохиолдож байгаа аж.

Хакүхо энэ тэмцээний эхний өдөр бэлтгэл дээр баруун хөлний эрхий хуруугаа гэмтээсэн бол өчигдөр Ёшиказэтэй барилдахдаа зүүн хөлийн эрхий хуруугаа гэмтээж, ордноос туслах бөхчүүдээ түшин гарчээ.

Миягино ояката “Хавдар нь буухгүй удсан тул эмнэлэгт үзүүлсэн. Өөрөө “Барилдмаар байна” гэсэн ч аварга хүн гэмтэлтэй барилдаад унаад байж болохгүй. Эмч нар 14 хоног эмчлүүлэх онош тавьсан” хэмээн хэвлэлийнхэнп мэдэгдэв.

Хуваалцах