М.Даваажаргал урьд өмнө хэний ч хүрч байгаагүй агуу амжилтын эзэн боллоо
Тэрбээр Аки башёгийн найм дахь өдөр давсанаар 45 дахь удаагаа уналгүй качикоши хийж дээрх амжилтыг үзүүлсэн юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин "Миягино" дэвжээний их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозүна цолтой 800 дахь ялалтаа авч, урьд өмнө хэний ч хүрч байгаагүй агуу амжилтын эзэн боллоо.
Тэрбээр Аки башёгийн найм дахь өдөр давсанаар 45 дахь удаагаа уналгүй качикоши хийж дээрх амжилтыг үзүүлсэн юм.
Хакүхо макүүчид 994, карьерынхаа 1088 дахь даваагаа ийнхүү хүртээд байна. Түүнчлэн 44 удаа уналгүй качикоши хийхдээ 31-т нь түрүүлж байжээ.
Мөн Монгол Улсын гавьяат тамирчин “Изүцү" дэвжээний ёкозүна Какүрюү М.Ананд долоо дахь удаагаа уналгүй качикоши хийж, хоёр аварга энэ сарын башёг уналгүй тэргүүлж эхэллээ.


















