Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Даваажаргалд гэр бүлийнхэн нь гэнэтийн бэлэг барьсан хэвээр

Түүнчлэн Монголын сүмоч асан Эрхэм-Очирын Санчирболд буюу Рюүо Ноборү 1983 оны энэ өдөр Улаанбаатар хотноо мэндэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Даваажаргалд гэр бүлийнхэн нь гэнэтийн бэлэг барьсан хэвээр
М.Даваажаргалд гэр бүлийнхэн нь гэнэтийн бэлэг барьсан хэвээр. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Даваажаргалын төрсөн өдөр өчигдөр тохиов.

Энэхүү баяраа тэрбээр Токиод суугаа дотны хүмүүстэйгээ тэмдэглэжээ. Өөрийн фэйсбүүк хуудасдаа “Башё эхэлж байгаа болохоор олныг хамруулж тэмдэглэж чадсангүй. Гэхдээ дотны найзуутайгаа тэмдэглэдэг уламжлалаа ч алдсангүй. Мөн гэргий, хүүхдүүд маань ч гэнэтийн бэлэг барьдаг нь хэвээрэй” гэжээ.

Тэрбээр 2007 онд 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх Ёкозүна болсон юм.
Түүнчлэн Монголын сүмоч асан Эрхэм-Очирын Санчирболд буюу Рюүо Ноборү 1983 оны энэ өдөр Улаанбаатар хотноо мэндэлжээ.

2000 оны гуравдугаар сард анхны башёдоо барилдаж, 2007 оны тавдугаар сард Макүчид дэвшсэн юм. Энэ зиндаанд 23 ялалт, 37 ялагдал хүлээсэн бол нийт 13 жил барилдахдаа 340 удаа ялалт, 322 удаа ялагдал хүлээж, 11 удаа өнжжээ. Түүний хамгийн өндөр цол нь маэгашири билээ.

Э.Санчирболд өдгөө М.Даваажаргалын менежрээр ажиллаж байна.

Хуваалцах