М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа
Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулж өглөө.
Мэдээллийн алба

Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулж өглөө.

Үнэмлэхээ гардан авахдаа тэрбээр "Зуны эхэн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. МАН-аас нэрийг минь дэвшүүлж, ихээхэн итгэл найдвар, хариуцлагатай үүргийг хүлээлгэж байна. Энэхүү үүргийг ард түмнийхээ хүчээр шударга өрсөлдөж, ялалтаар хариулах болно гэдэгтээ итгэлтэй байна" гэсэн юм.
Намынхаа нэр дэвшигчээ дэмжихээр Н.Багабанди, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар хүрэлцэн иржээ.


















