Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана

Мөн энэ өдөр 52 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Монголын боксчдын салхийг хагалсан. Тэрбээр 1/8 шигшээд Мозамбикийн боксчин Хелена Багаог нэгдүгээр үед хүнд цохилтоор гурван удаа тоолуулан ялж шөвгийн наймд шалгарсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана
М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн “Шинэ Дели-2023” сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Дэлхийн аваргын тав дахь өдөр манай боксчин М.Энхжаргал, Бразилын тамирчинтай тулалдаж гайхамшигтай эргэн ирэлт хийж ялалт байгуулсан билээ.

Мөн энэ өдөр 52 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Монголын боксчдын салхийг хагалсан. Тэрбээр 1/8 шигшээд Мозамбикийн боксчин Хелена Багаог нэгдүгээр үед хүнд цохилтоор гурван удаа тоолуулан ялж шөвгийн наймд шалгарсан юм.

Ингэснээр манай улсын боксчин өнөөдөр Италийн Сиринэ Чараабитай хүрэл медалийн төлөө тулалдана.

Хуваалцах