М.Хишигмаа хүрэл медалийн төлөөх барилдаан хийнэ
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Румыний нийслэл Бухарестэд үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Румыний нийслэл Бухарестэд үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Хөлөнбуйрын ОУТ-ий алт, хүрэл, УАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер М.Хишигмаа Румыний Анна Симона Буйбар, Унгарын Николетта Смолкаг тус бүр цэвэр ялсан.
Тэгвэл хагас шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Японы Мива Морикаватай таарч 0:2 харьцаатай ялагдсан. М.Хишигмааг хүрэл медалийн төлөөх барилдаан хүлээж байна.


















