М.Лхагвагэрэл хүрэл медаль хүртлээ
М.Лхагвагэрэл хилийн чанадад болсон сүүлийн гурван тэмцээнд дараалан медаль хүртлээ
Мэдээллийн алба

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээн өнгөрсөн долоо хоногт Казахстаны Алматы хотод эхэлсэн билээ. 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Казахстанд 125 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр шөвгийн наймд Азийн аваргын хошой мөнгө, хоёр хүрэлтэй, эзэн орны Алишар Ергалиг 3:2-оор ялсан ч хагас шигшээд "Токио-2020" олимпsн хүрэл медальт, Ослогийн дэлхийн аварга Ираны Амирхоссейн Заред 0:3-аар ялагдсан.
Ийн хүрэл медалийн төлөөх барилдаанд 2021 оны Азийн аварга Олег Болтинийг 2:2-оор ялснаар шагналын тавцанд зогсов. М.Лхагвагэрэл өнгөрсөн жил Ослод дэлхийн медальтан болохдоо Олег Болтинийг ялж байсан бөгөөд энэ удаа нутагт нь дахин яллаа.
Сонирхуулахад, М.Лхагвагэрэл хилийн чанадад болсон сүүлийн гурван тэмцээнд дараалан медаль хүртлээ.


















