М.Лхагвагэрэл, Т.Тулга нар Poddubny Wrestling League (PWL-3) тэмцээнд хүч үзнэ
М.Лхагвагэрэл Ираны дэлхийн аварга, олимпын хүрэл медальт А.Заре, Т.Тулга ОХУ-ын аварга, шинэ од Ибрагим Ибрагимовтой барилдах болсон байна.
Мэдээллийн алба

Киргизийн нийслэл Бишкек хотод ирэх арванхоёрдугаар сарын 20-нд чөлөөт бөхийн Poddubny Wrestling League (PWL-3) тэмцээн болно.
Үүнд World Series системээр дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдааны журмаар явагдах юм. Тэмцээний гол одод нь олимпын аварга, ОХУ-ын Заурбек Сидаков, Заур Угуев, олимпын медальт Артур Найфонов (ОХУ), Амир Заре (Иран), Мээрим Жумназарова (Киргиз), дэлхийн аварга Малхас Амоян (Армен), Жоламан Шаршенбеков (Киргиз) болон манай ДАШТ-ий хос медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга нар байх юм.
М.Лхагвагэрэл Ираны дэлхийн аварга, олимпын хүрэл медальт А.Заре, Т.Тулга ОХУ-ын аварга, шинэ од Ибрагим Ибрагимовтой барилдах болсон байна.
Тэмцээн Улаанбаатарын цагаар 22.00-д эхлэх бөгөөд www.wrestlingtv.ru сайт шууд дамжуулан үзүүлэх юм.


















